Tuesday, May 5, 2015

Warcraft Frozen Throne 1.26


За сайн байна уу залуусаа.Өнөөдөр би блогийнхоо хамгийн анхний тоглоомыг нийтэлж байна.
Та бүхэн энэ тоглоомыг мэдэх бизээ.Угийн найдвартай нь дээр гэж бодоод би өөртөө байсан warcraft -аа шайр хийгээд орууллаа.

Хэрэв асуух зүйл байвал надтай холбоо барина уу!!!
Холбоо барих-энд дар


Татах:


0

Sunday, May 3, 2015

MicroSoft таны насыг таах шинэ үйлчилгээгээ гаргажээ.


MicroSoft компани How-Old.net нэртэй таны насыг таадаг шинэ веб сайтаа танилцуулаад удаагүй байна. Энэхүү сайтыг  шинэ технологийн дэвшлийг хэрэглэгчдэд танилцуулахын сацуу хүмүүсийн чөлөөт цагийг сонирхолтой байлгах үүднээс нээсэн гэнэ. Хэрхэн ажилладгийг нь сонирховол та өөрийнхөө эсвэл найз нарынхаа магадгүй дуртай алдартныхаа зургийг хүртэл хуулж оруулах ба тус сайт нь нүүр царайг таних болон бусад өгөгдсөн мэдээллүүдийг ашиглан тухайн зураг дээрх хүний нас, хүйсийг ухаалгаар таахыг оролдох болно.

Заримдаа сайт үнэн хэлдэг ч гэлээ ихэнхи тохиолдолд хэрэглэгчдийн насыг хэтрүүлэх эсвэл хэт багаар тааж байгаа асуудалтай байгаа юм байна. Одоогийн байдлаар Твиттер тухайн сайтыг ашиглан гарсан үр дүнгээ хөгжилтэй байдлаар хуваалцаж байгаа мянга мянган хэрэглэгчдийн постоор дүүрсэн байна. Хэрвэ та үүнийг туршиж үзэхээр шийдсэн бол интернэт дэх энэхүү нас нь зөвхөн тоо төдий гэдгийг битгий мартаарай. 





0
Powered by Blogger.

Contact us